Барилгын политехник коллеж дээр 2021 оноос эхлэн ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжлийн яам (BMZ), дэлхийд тэргүүлэгч насос үйлдвэрлэгч WILO групп хамтран санхүүжүүлж, ГОУХАН-ийн /GIZ/ хэрэгжүүлж буй “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагаас Сантехникийн мэргэжлээр суралцагчдыг суралцагч солилцоонд хамруулж, дадлагажуулах ажил юм. Энэ ажлын хүрээнд 2023.09.04-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтанд Герман хэлний сургалтанд амжилттай суралцсан суралцагчдаас Ст-2б ангийн суралцагч Х.Тэмүүжин нь шалгарснаар 2023 оны 10 сарын 15- 28-ны хооронд ХБНГУ-ын Берлин, Дортмунд хотуудад мэргэжлийн дадлага сургалтад 100% үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй боллоо.
Суралцагч Х.Тэмүүжинд баяр хүргэж, их амжилт хүсье.