Хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Холбооны Эдийн Засаг, Хөгжлийн Яам (BMZ) болон WILO групптэй хамтран санхүүжүүлсэн “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн хэрэгжүүлэгч түншүүдийн үйл ажиллагааны төлөвлөлтийн семинар 2023 оны 03 сарын 03-ны өдөр БПК дээр боллоо.
Семинарт:
Г.Нямдулам (Барилгын политехник коллежийн захирал)
Беате Диппмар (GIZ хөтөлбөрийн менежер)
Г.Билгүүдэй (БШУЯ МБС-ын хэлтсийн дарга)
Ч.Лхагвасүрэн (Дархан-Уул аймгийн политехник коллежийн захирал)
ХБНГУ-аас цахимаар:
Геро Бөмер (WILO группийн Засгийн газар, гадаад харилцаа хариуцсан захирал )
Катрин Тиерфелд (“Ур чадвар ирээдүйг бүтээнэ” сангийн тэргүүн
Моника Эггер ( ХБНГУ-ын Хилийн Чанд дахь ЕБС-ын Хэрэг Эрхлэх Газрын монгол дахь мэргэжлийн зөвлөх)
Андреас Хофманн (GIZ техникийн зөвлөх)
Б.Эрдэнэдэлгэр (GIZ туслах мэргэжилтэн) нар оролцлоо.
Уг семинараар WILO төслийн багийн 2022 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааг төлөвлөлөө.