Select Page

Дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээн Австри улсын Зальцбург хотод Өрөг угсралт мэргэжлийн төрлөөр зохион байгуулагдаж энэ мэргэжлээр 3 алтан медаль олгосон ба мөнгө хүрэл медаль өгөлгүй дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for Excellence” гэсэн шагнал олгосон нь онцлог байлаа.

Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон манай суралцагч Барилгын Политехник Коллежийн Барилгын зургийн техникчийн 3-р курсийн оюутан О.Наранбаатар 708 оноо авч “Medallion for Excellence” медалийн эзэн болов.

Оролцогч О.Наранбаатар нь 2019 онд Монгол ур чадвар уралдаанд 2-р байр, Монгол ур чадвар 2021 тэмцээний  Үндэсний ялагчаар шалгарч Монгол улсаа төлөөлөн Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон.

Түүний дасгалжуулагч багш Л.Эрдэнэчулуун нь (Барилгын Политехник Коллежийн Өрөг угсрагч мэргэжлийн багш)  2017, 2019, 2022 онуудад  Дэлхийн ур чадварын тэмцээний Эксперт багшаар 3 удаа шалгаран оролцлоо.

Тус сургууль нь 2015 онд Токарь, Өрөг угсрагч мэргэжлээр  2017, 2019, 2022 онуудад 4 дэхь удаагаа Өрөг угсрагч мэргэжлээр Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн.

Багш, суралцагчийн  гаргасан энэхүү амжилт нь хамтран  ажиллаж туслаж дэмжсэн байгууллага, хамт олны олон жилийн хичээл зүтгэл,  нөр их хөдөлмөрийн үр шим байлаа.

Дэлхийн ур чадвар 2022 тэмцээнд Монголын багийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран GIZ хэрэгжүүлж буй Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл (ТСТМБС) дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x