Дэлхийн ур чадварын тэмцээн энэ жил 9-р сарын 7-ноос эхлэн 11-р сарын 26 хүртэл 12 долоо хоногийн турш ХБНГУ, Австри, АНУ, Швейцар зэрэг 15 улсад 61 мэргэжлээр явагдаж байгаа бөгөөд Монголын баг өрөг угсралт, токарь, гагнуур, сантехник, тогооч, мужаан, цахилгаан 7 мэргэжлээр оролцож байна.
Тус тэмцээний Өрөг угсралт төрөлд манай сургуулиас шалгарч МУ-аа төлөөлөн оролцохоор болсон Эксперт багш Л. Эрдэнэчулуун, Оролцогч О. Наранбаатар нарыг сургуулийн удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амжилт хүслээ.
Өрөг угсралт тэмцээн нь Австри улсын Зальцбург хотод 11 сарын 20-28ны хооронд зохион байгуулагдах юм.
Улсдаа сургуулиа төлөөлөн оролцсон Эксперт багш Л.Эрдэнэчулуун, оролцогч О.Наранбаатартаа болон Олон улсад эх орноо төлөөлөн оролцож байгаа нийт оролцогчдодоо амжилт хүсье