Барилгын политехник коллежийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтэд нь дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уламжлал болгон зохион байгуулагддаг “Амжилттай төгсөлт-Ажлын байр” өдөрлөг 2022 оны 03 сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн өдөрлөгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ , Ур чадвар хөгжүүлэх төсөл, Барилгын салбар дахь Стратегийн түншлэл төсөл дэмжиж хамтран ажилласан юм. Өдөрлөгийн I хэсэгт 2022 оны ТБОС-ын төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа явагдаж, II хэсэгт ажил олгогч, төгсөгч, төгсөх ангийн суралцагчдын уулзалт ярилцлага боллоо.
Тус өдөрлөгт барилгын их бүтээн байгуулалтын салбарын МАК ХХК, Улаанбаатар БҮК ХК, УБТЗ, Гексаэдр клауд ХХК, Эрдэнэт Орчлон ХХК, Дабль пирамид констракшн ХХК, Номин холдинг ХХК, Норбру ХХК, Монкон групп, Шилэн хийц ХХК, Пирамид индастри ХХК, ЗГ-ын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ, Үүр тээл ХХК, Ус-Оюу ХХК, Монфужи ХХК, GIP ХХК, Грийн ресурерс ХХК, Цаст констракшн ХХК, Тэш-Агь ХХК зэрэг ажил олгогч байгууллага болон БГД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс оролцлоо.
Өдөрлөг зохион байгуулж байгаад талархал илэрхийлж Эрдэнэт орчлон ХХК-ны гүйцэтгэх захирал С.Ууганбаяр төгсөгчдөд мэдээлэл өгсөн бол, БГД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.Очирхүү Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, суралцагчдыг дадлагажуулах танилцуулга хийлээ.
Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд төгсөгч, төгсөх ангийн суралцагчдыг ажиллахыг урьж, сул орон тооны талаар мэдээлэл өглөө. Үүний зэрэгцээ ажлын ярилцлага хийж, ажилтны анкет бөглүүлсэн юм. Өдөрлөгт техникийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын төгсөгчид, төгсөх ангийн суралцагч, ТТПК- ын суралцагчид нийт 500 гаруй оюутан оролцлоо. Хамтран ажилласан ГОУХАН- ийн GIZ хөтөлбөр, Ур чадвар хөгжүүлэх төсөл, Барилгын салбар дахь Стратегийн түншлэл төсөл, ажил олгогч аж ахуй нэгж байгууллагууддаа талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсье.