Select Page

“Монгол ур чадвар – 2020” уралдааны нээлтийн үйл ажиллагаа өглөө 08цаг 30 минутад эхэллээ. Мэргэжилтэй ажилтнуудын олимп гэгдэх дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох оролцогчийг сонгон шалгаруулах зорилгоор зохиогддог “Монгол ур чадвар – 2020” уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа Барилга хот байгуулалтын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, Мэргэжил боловсрол сургалт үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, Монголын барилгын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Шоовдор, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага орлогч дарга Сун Бу Ён нар оролцож үг хэлэн оролцогчдод амжилт хүслээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд

Сантехник мэргэжлийн шүүгчид: “Коёото комфорт” ХХК-ын захирал, МУ-ын зөвлөх инженер О.Занданхүү  “М-Си-Эс Проперти” ХХК-ны Ахлах инженер, МУ-ын зөвлөх инженер Ө.Баяраа

“Адтай ноён” ХХК-ны инженер, мэргэшсэн инженер Э.Бямбадорж Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн арга зүйч Ж.Пүрэвдорж

Өрөг угсрагч мэргэжлийн шүүгч: “АЗДС” ХХК-ны захирал, мэргэшсэн инженер Г.Даваасүрэн “Магма Од” ХХК-ны инженер, мэргэшсэн инженер А.Тодрол Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн арга зүйч Б.Наранбилэг

Шүүгч багш нарын зүгээс уг тэмцээнд оролцогчдод Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн заавар зөвлөгөө өгсөнөөр тэмцээн эхэллээ. Уг тэмцээн нь 8 цаг үргэлжлэн дүнгээ гаргах юм.

Уралдаанд оролцогчдод амжилт хүсье.

0 0 votes
Article Rating
6
0
Would love your thoughts, please comment.x