Select Page

2019 оны 10 сарын 2-нд БПК-д Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвөлгөөний  салбар хуралдаан “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын түншлэл, салбар дундын зохицуулалт” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдав.

Хуралдаанд Монголын аж олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, МБС-ын Үнэлгээний төвийн дарга Ц. Батдорж, МБС-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Ж. Юра, ХНХЯ-ны МБС-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Эрдэнэбат болон БПК-ын захирал Г. Нямдулам, Улаанбаатар болон хөдөө орон нутгийн  политехник коллеж, МСҮТ-ийн 150 багш, ажилтны төлөөлөл оролцлоо. Уг хуралдаанаар Мэргэжлийн боловсрол сургалтын салбар, МБСБ-ын Нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа. Хурлаас 10 сарын 3нд болох МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН БАГШ НАРЫН УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН-д оруулах зөвлөмж саналыг гаргалаа.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x