Юнескогийн ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2019 онд дэлхийн усны өдрийг НҮБ-аас “ЦЭНГЭГ УС-ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Барилгын политехник коллежийн нийт оюутан суралцагчид, багш, ажилтан ажилчдын дунд жил бүр усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2019 онд манай сургууль “Цэвэр ус-цэнхэр алт” сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болсон. Энэ жилийн усны аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Сургуулийн ариун цэврийн өрөөнүүдэд таниулах сурталчилгааны хуудас байршуулав.
- “Хаягдал бохир ус” сэдвээр нийт оюутан, суралцагчдад таниулах хичээл явууллаа.
- Усаа хайрлан хамгаалах, зүй зохистой хэрэглээг бий болгох талаар үзэсгэлэн гаргав.
- “Цэнгэг ус-тэгш хүртээмж” аяны хүрээнд нийт 1-р ангиудын дунд “Цэвэр ус цэнхэр-цэнхэр алт” сэдэвт ханын сонины уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа.
Ханын сонины уралдаанд оролцсон ангиудаас дараах ангиуд шилдэгээр шалгарлаа. Үүнд:
- Ц.Энхмандах багштай АЗ1а анги 1-р байранд шалгарч өргөмжлөл, зааланд 1 цаг тоглох эрх.
- Д.Одонтуяа багштай ЗЧ1а анги 2-р байранд шалгарч өргөмжлөл, зааланд 1 цаг тоглох эрх.
- Г.Майдар багштай ЦА1а анги 3-р байранд шалгарч өргөмжлөл, зааланд 1 цаг тоглох эрх.
- Тусгай байр: Б.Дүүриймаа багштай ЗЧ1в анги, Н.Ирэхзаяа багштай ЗЧ1б ангиуд тус тус шалгарлаа.
Барилга-Нийгмийн ухааны салбар
Байгалийн ухааны багш нар