Техникийн боловсрол олгох сургалт /ТБОС/-ын нийт ангиудын дунд барилгын зургийн AutoCAD програмын талаар эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих зорилгоор зохиогдсон “Бидний мэдэх AutoCAD” тэмцээн 2018.12.20-ны өдөр хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд оролцохоор нийт 10 баг бүртгүүлж, 2018-2019 оны хичээлийн жилийн I хагаст судласан Зураг төслийн автоматжуулалт хичээлийн хүрээнд багийн танилцуулга, гэрийн даалгавар, онол, ур чадвар гэсэн 4 үе шаттай явагдлаа. Тэмцээн 4 цагийн хугацаанд үргэлжилсэн ба шүүгчээр зураг төслийн инженер багш Ц.Намжилмаа, геодезийн инженер багш Б.Бямбацэрэн нар ажиллаж нийлбэр дүнгээр байр эзлүүлэв:
- I байр: Цтех2б ангийн Электро баг
- II байр: Цтех2б ангийн Electric Star баг
- II байр: Бтех2а ангийн Эврика баг
- III байр: Мтех2а ангийн AutoCAD Guys баг тус тус шалгарлаа.
Тэмцээнийг санаачлан, амжилттай зохион байгуулсан комьютерийн багш Л.Бат-Оюундаа баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА