Select Page

Барилгын политехник коллежийн ТУЗ 2018.12.18-ны өдөр хуралдаж сургуулийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, Багш хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлогын чухал бичиг баримтуудыг баталлаа.

ТУЗ-ийн хуралд Ц.Нямсүрэн /Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирлагын газрын дарга/, М.Батбаатар /Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч/, Ж.Мэндбаяр /Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга/, Ц.Доржбалдан /Барилгын политехник коллежийн багш, ажилтны төлөөлөл/ нар оролцов.

     

    

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:

  • Барилгын политехник коллежийн 2019-2023 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө /батлав/
  • 2019-2023 онд хэрэгжүүлэх  Багш хөгжлийн хөтөлбөр /батлав/
  • 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2019 оны батлагдсан төсвийг танилцуулж, зарим асуудлаар зөвлөмж авлаа.

Мөн багшийн багц цагийн хөлс, шалгалтын комисс, салбар комиссын цагийн хөлсийг тооцох аргачлалыг хэлэлцэж батлав. Үүнд:

  • Багшийн 1 багц цагийн үнэлгээ тооцох аргачлал батлав:
    • Ахлах багш: 1 багц цаг = (Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ) * 60%+15000₮
    • Багш, дадлагажигч багш: 1 багц цаг = (Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ) * 60%
  • Багшийн 1 цагийн хөлс тооцох аргачлал:
    • 1 цагийн хөлс = (ТҮМБ 3-5 шатлалын үндсэн цалин) / 169,6 цаг
  • Багшийн нормт цагийн хөлс тооцох аргачлал:
    • Нормт цагийн хөлс = (ТҮМБ 3-5 шатлалын үндсэн цалин) / 90 цаг
  • Шалгалтын комиссын цагийн хөлс тооцох аргачлал:
    • Төгсөлтийн шалгалтын комисс:
      • Комиссын дарга, нарийн бичгийн дарга: цагийн хөлс = (1 суралцагч 12 мин) * (1 багц цагийн үнэлгээ) / 45
      • Салбар комиссын гишүүд: цагийн хөлс = (1 суралцагч 10 мин) * (1 багц цагийн үнэлгээ) / 45
    • Мэргэжлийн зэрэг тогтоох, урьдчилсан шалгалтын комисс /Үйлдвэрлэлийн болон төгсөлтийн дадлагын тайлан хамгаалуулах комисс/:
      • Комиссын дарга, нарийн бичгийн дарга: цагийн хөлс = (1 суралцагч) * (1 багц цагийн үнэлгээ) / 45
      • Салбар комиссын гишүүд: цагийн хөлс = (1 суралцагч 10 мин) * (1 багц цагийн үнэлгээ) / 45
    • Түр сургалтын шалгалтын комисс:
      • Комиссын гишүүд: цагийн хөлс = (1 суралцагч) * (Сургалтын төлбөр) * 3%
    • ХАБЭA сургалтын шалгалтын комисс:
      • Комиссын гишүүд: цагийн хөлс = (1 суралцагч 10 мин) * (Багшийн 1 цагийн хөлс)
    • Бусад шалгалтанд гаднаас урьж оролцуулсан комиссын гишүүн:
      • Комиссын гишүүд: цагийн хөлс = (1 суралцагч 10 мин) * (Багшийн нормт цагийн хөлс)

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x