Select Page

Барилгын политехник коллежийн МБОС /Мэргэжлийн боловсрол олгох сургалт/-ын 2-р ангийн суралцагчид 2018 оны 9 сарын 3-аас  11 сарын 1 өдөр хүртэл үйлдвэрлэлийн дадлага хийж сурсан мэдсэн зүйлээ сургуулийн захиргаа, сургалтын алба, багш нартаа тайлагналаа.

 Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч ажлын байранд өнгөрүүлсэн 2 сарын хугацаа манай хүүхдүүдэд амьдралын  их хүмүүжил олгосон байхыг харах багш нарын хувьд бахархалтай байлаа. Үүнээс Автомашины засварчин 2а ангийн суралцагчид мэргэжлийнхээ чиглэлээр 10 өөр газар дадлага хийсэн бөгөөд үүнээс тус ангийн 16 хүүхдийг хүлээн авч дадлагажуулсан үндэсний үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийг онцлох нь зүйтэй.  Эх орны үйлдвэрлэгч, тэргүүлэгч уг компанид үйлдвэрлэлийн дадлага хийснээр манай суралцагч Л.Жанцандорж, О.Чинбаатар, Б.Пунцагбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Б.Цэрэндаш нар ажлын санал авсан нь мэргэжилдээ улам шимтэн суралцах их урам өглөө.

   

“Экологбус” ХХК нь Монгол инженерүүдийн бүтээсэн  байгальд ээлтэй хэрэглэгчдийн ая тав тухад нийцсэн машин механизмыг танилцуулж, борлуулах, зорилгоор  2014 онд ЭКОБУС авто угсралтын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. JEA-800 цувралын троллейбус, дуобус, Монобус, J-800N загварын Евро II, Евро III стандартын хөдөлгүүртэй автобус, Евро IV стандартын хөдөлгүүр, порталь тэнхлэгтэй J-800T загварын эко автобус, J-800EV цахилгаан машин зэрэг 200 гаруй тээврийн хэрэгслийн угсралт үйлдвэрлэлийн ажлыг амжилттай гүйцэтгэн ард иргэдийнхээ үйлчилгээнд гаргажээ. Шинийг санаачлагч эх орны үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлж, хөдөлмөр бүтээлийн их амжилт хүсэн ерөөе.

Ажлын шинэ өглөө бүрийг эхлүүлэхдээ ажилтан албан хаагчдынхаа урам зориг, эрч хүчийг сэргээдэг байгууллагын уриаг нь цовоо дуугаар уншиж дадсан Аз 2а ангийн хамт олондоо сурлагын өндөр амжилт хүсэе.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x