
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Барилга, хот аж ахуйн техникум”-ийн төлөөлөгчид

О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежид зочилж, сургалтын орчин, лаборатори, дадлагын баазтай танилцлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд:
– Матвеева Анна Ивановна Сургалтын арга зүйч;
– Хардаев Алексей Николаевич Мэдээллийн технологийн багш нар хүрэлцэн ирлээ.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын сургалтын хөтөлбөр, цахим сургалт, программ хангамжийн хэрэглээ, багш, суралцагчдын туршлага солилцоо болон хамтарсан дадлага сургалтыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, багш, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.

Олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцан хамтдаа хөгжье!
