Select Page

Барилгын политехник коллежийн дадлагын газарт GROHE компанийн санхүүжилтээр “GIVE” хөтөлбөрийн хүрээнд “САНТЕХНИКИЙН МЭРГЭЖЛИЙН ДЭЛХИЙН УР ЧАДВАРТ БЭЛТГЭХ” онол дадлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 02 сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

GROHE төсөл нь дэлхийн 150 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг 6000 гаруй ажилтнуудтай тэргүүлэгч компани юм. Барилгын политехник коллеж 2023 оны 12 сарын 22-ны өдөр GROHE төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Нээлтийн үйл ажиллагаанд:

Казакстан улсын GROHE компанийн сургалтын албаны дарга Роман Басов, БШУЯ-ны Чанарын баталгаажуулалт, үнэлгээний асуудал хариуцсан шинжээч П.Болормаа, Монгол Солонгосын политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл,

Дэлхийн ур чадвар Монгол НҮТББ удирдах зөвлөлийн гишүүн Ц.Чадраабал, түншлэгч ААНБ-ын төлөөлөл, нар оролцлоо.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x