Барилгын политехник коллежийн нийт багш ажилтан албан хаагч, бүх түвшний суралцагчдын дунд “Монгол бахархлын өдөр” сэдвийн хүрээнд эх түүх, соёл, зан заншил, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах сарын аян 2022 оны 11 сарын 07 өдөр ДЭЭЛТЭЙ ДАВАА гараг өдөрлөгөөр эхэллээ. Анги хамт олноороо төрийн дууллаа дуулж хичээлээ эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд хүүхэд бүр төрийн дууллаа бүтэн зөв дуулж сурах, Чингис шүлгийг бүрэн цээжилж, уран уншиж сурах зорилт тавин ажиллаж байна. Аян сургуулийн хэмжээнд 11 сарын 23 нд дуусах бөгөөд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Үүнд:
Подкастын уралдаан /нийт багш ажилтан, албан хаагчид, суралцагчид/
Танин мэдэхүйн АХА тэмцээн /нийт багш ажилтан, албан хаагчид, суралцагчид/
Үндэсний монгол наадгайн тэмцээн /нийт суралцагчид/
Гар зургийн үзэсгэлэн /нийт суралцагчид/
Онч үгийн сан /нийт суралцагчид/
Эрдэмтний яриа “Монгол хүмүүний бахархлын утга учир” лекц
Алба хэлтэс тэнхимүүдээс дээрх үйл ажиллагаануудыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тул нийт багш ажилтан албан хаагчид, суралцагчдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ нэг сарын хугацаанд эзэн богд Чингис хааныхаа тухай арвин их мэдлэг хуримтлуулж, бусаддаа хуваалцахыг хүсэн ерөөж, аяны үйл ажиллагаанд амжилт хүсье.