Барилгын политехник коллеж нь нийгмийн хариуцлагын хүрээнд БГД-ийн 16-р хорооны Өрхийн эмнэлгийн гадна стандартын налуу зам хийж хүлээлгэн өглөө 2022-11-14 Барилгын политехник коллежийн багш нарын түгээн дэлгэрүүлэх энэ удаагийн сургалтаар БГД-ийн 16-р хорооны өрхийн эмнэлгийн гадна орчинд стандартад нийцсэн налуу замыг хийж, хүлээлгэн өглөө. Шинээр хийсэн налуу зам нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэ төсөлт сургалт нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ төсөл/ дэмжлэгээр амжилттай хэрэгжлээ. Төсөлт сургалтыг бетон арматурын мэргэжлийн багш П.Ганзориг, Б.Цэрэндулам, гагнуурын мэргэжлийн багш Ц.Доржбалдан нар удирдан явууллаа. Сургалтад МБСБ-ын багш, суралцагчид, ААНБ-ын ажилтнууд оролцож бодит ажил дээр стандартын налуу зам хийх мэдлэг, чадвартай боллоо. Налуу замыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Барилгын политехник коллежийн захирал Г.Нямдулам, 16-р хорооны засаг дарга н.Булгантамир, өрхийн эмнэлгийн дарга Ж.Мэндбаяр нар оролцлоо. Хамтран ажилласан ГОУХАН /GIZ/ төслийн хамт олонд талархал илэрхийлье. БГД-ийн 16-р хорооны өрхийн эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүсье. Админ2← “Электрон тамхины хор уршиг” сургалт явууллаа“БИД АВЬЯАСТАЙ-2022” УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН ДҮН ГАРЛАА → 0 0 votes Article Rating Subscribe Мэдэгдэх Шинэ сэтгэгдлийг мэдэгдэх Шинээр бичсэн хариултыг мэдэгдэх Label {} [+] Нэр Таны нэр И-мэйл хаяг Та өөрийн и-мэйл хаягаа оруулна уу. Таны энэ хаяг руу сэтгэгдлийн талаар мэдээлэл илгээх боломжтой Label {} [+] Нэр Таны нэр И-мэйл хаяг Та өөрийн и-мэйл хаягаа оруулна уу. Таны энэ хаяг руу сэтгэгдлийн талаар мэдээлэл илгээх боломжтой 0 Comments Inline Feedbacks View all comments