Select Page

Сургуулийн захирал Г.Нямдулам Ёс зүйн жил 2022 -ийг нээж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр “ЁС ЗҮЙН ЖИЛИЙН НЭЭЛТ”-ийн үйл ажиллагаа эхэллээ. Тус үйл ажиллагаанд  МУИС-ийн профессор, ШУ-ны доктор  Д.Тунгалаг урилгаар хүрэлцэн ирж “Хувь хүний төлөвшилд ёс суртахууны боловсролын гүйцэтгэх үүрэг” сэдвээр 140 гаруй багш, ажилтан, албан хаагчдад лекц уншиж, харилцан ярилцлаа.  

Мөн тус сургуулийн  “ЗАЛУУС” клубын багш нарын зүгээс суралцагчдад “ЁС ЗҮЙН ЖИЛИЙН НЭЭЛТ”-ийн үйл ажиллагааг зохион байгуулж ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн зөрчилтэй холбоотой тулгамдаж буй асуудал,  хэрхэн шийдвэрлэх талаар  өнөөдрийн  1-р цагийн хичээлээр  суралцагчидтай нээлттэй ярилцаж, бодит кейс дээр хэлэлцүүлэг хийж, санал асуулгыг цахимаар авч, “БИ ЁС ЗҮЙТЭЙ СУРАЛЦАГЧ”  энгэрийн тэмдэг зүүж өгөн,  эерэг харилцаа, хандлагатай ёс зүйтэй байхыг уриаллаа.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан, шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. Ёс зүйн хорооны дарга:  Д.Оюундэлгэр, Гишүүн: Сантехникийн багш О.Дэлэг, Цахилгааны багш Н.Отгонбаяр, Гагнуурын багш Ц.Доржбалдан, Монгол хэл, уран зохиолын багш  Х.Нямдулам нар хамт олны саналаар сонгогдсон байна.

Зохион байгуулсан БПК-ийн Нийгмийн ухааны тэнхим, ҮЭХ, Залуус клуб, М.Биндэръяа багштай ЗЧ2б ангийн хамт олон, эрдэмтэн багш нартаа баярласан талархсанаа  илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Эерэг хандлага
Эелдэг харилцаа
Эвсэг хамт олон

0 0 votes
Article Rating
74
0
Would love your thoughts, please comment.x