Select Page

Цар тахлаас үүдэлтэй цахим сургалт явагдаж байгаа өнөө үед багшийн хичээлийг суралцагчдад хүртээмжтэй болгох үүднээс zappar аппликэйшнийг танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс сургалтын албаны БАГШИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ-ын хүрээнд “Zappar аппликэйшн ашиглан AR технологид суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах” сэдэвт сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалт 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний сургалтад 8 тэнхимийн нийт 87 багш хамрагдсанаас 44 багш даалгаврыг гүйцэтгэж 17 багш хичээлээ боловсруулах шатанд ажиллаж байна. 2-р шатны сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахад 60 багш хамрагдаж, zappar аппликэйшнийг хэрэглэсэн арга туршлагаа солилцож түгээн дэлгэрүүлэх ажил өрнүүллээ. Сургалтын үеэр багш нарт дараах асуудлууд тулгарч байсныг бататгах хичээлээр шийдвэрлэж бүрэн зааварчилгаа өгч ажиллаа. Үүнд:

  1. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх
  2. Зурган код үүсгэх
  3. Оруулсан хичээлээ хооронд нь холбож ажиллуулах
  4. zappar аппликэйшн дээр ажиллах buttom товчлуур, зураг видеоны хэмжээг тохируулах

Ийнхүү өндөр хурдны интернэт, их дата шаарддаг виртуал лаборатори бүхий хичээлийг ZAPPAR аппликейшнд байршуулснаар цахим сургалтын хүртээмж нэмэгдэж сургалтын чанар өссөн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажил нэг шат ахилаа. Цаашид Zappar аппликэйшнийг цахим болон танхимын сургалтын аль ч үед сургалтад хэрэглэх боломж бүрэн нээгдэж байна.

Багш нарын бэлдсэн хичээл

Сургалтыг хамтран зохион байгуулсан Механикийн багш Ц.Энхмандах, Б.Лхагвасүрэн, Монгол хэл уран зохиолын багш Т.Мөнхтуяа нартаа баярлалаа. Нийт багш нартаа АМЖИЛТ хүсье.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x