Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID-19-ийн улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоогоод байгаатай уялдуулан Google-ийн “G Suite Enterprise” ангилалын төлбөртэй хэрэглэгчдийн бүрэлдэхүүнд байсан “Google Meet” – онлайн хурал, уулзалтын үйлчилгээгээ боловсролын салбарын хэрэглэгчдэд зориулан 2020.09.30-ны өдрийг хүртэл үнэгүй болголоо.
Иймд боловсролын салбарын хэрэглэгчид /Education users/ энэхүү Google Meet – үйлчилгээг ашиглан онлайн хурал, уулзалт, онлайн хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулах боломжтой болж байна.
Мөн энэхүү үйлчилгээгээ боловсролын салбарт зориулан үнэ төлбөргүй болгохдоо тухайн нэг боловсролын байгууллагын хувьд оролцогчдын хязгаарыг нэмэгдүүлж, нэг удаагийн онлайн уулзалт, видео хурлын хувьд 100.000 хүртэл хэрэглэгч нэгэн зэрэг холбогдох боломжоор хангажээ.
Үүний зэрэгцээ Classroom – үйлчилгээнд Google Meet – үйлчилгээний тохиргоог хийж, ангийн багш, оюутнуудын хооронд видео уулзалт зохион байгуулах, зайн сургалт явуулах боломжт бүрдэж байгаа юм байна.
Барилгын политехник коллеж, Админ