Select Page

Суралцагчдыг сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн хичээлд дур сонирхолтой болгох, сурах идэвхи, бие даан болон багаар ажиллах бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх зорилгоор нийт багш, суралцагчдын дунд “Математикийн хичээл сурталчлах 7 хоног” аян 2019 оны IV/2- IV/18 хооронд амжилттай явагдаж өндөрлөв.

   Аяны хүрээнд 1, 2-р ангийн суралцагчдын дунд математикийн олимпиад, ажилтан, багш, суралцагчдын дунд “Хэн уран сэтгэж бодох вэ” уралдаан, 2-р ангийн суралцагчдын дунд “Бод, сэтгэ, оролд” багийн тэмцээн, “Математик миний мэргэжилд” илтгэлийн уралдаан зэрэг олон сайхан арга хэмжээнүүд зохион явагдсаны зэрэгцээ багш Ш.Болормаа нь математикийн үзүүлэх хичээл явууллаа. 

   Уг аянд 100 гаруй багш, суралцагчид идэвхитэй хамрагдаж, ур чадвар, мэдлэг оюунаа сорилоо. 

Аяны хүрээнд явагдсан уралдааны дүнг танилцуулбал:

Мэргэжлийн боловсрол олгох сургалт МБОС-н 1-р ангийн суралцагдын дунд математикийн олимпиад, /IV/2/

  • 1-р байр Цахилгаан 1в ангийн Б.Баасандорж
  • 2-р байр Авто засвар 1а ангийн Б.Дөлгөөн
  • 3-р байр Авто засвар 1а ангийн Б.Дашзэвэг
  • Тусгай байр Цахилгаан 1а ангийн Б.Улаанаа нар шалгарлаа.

Мэргэжлийн боловсрол олгох сургалт МБОС-н 2-р ангийн суралцагчдын дунд математикийн олимпиад /IV/5/ 

  • 1-р байр Ца2б ангийн Б.Отгонбат
  • 2-р байр Аз2а ангийн Т.Даваабаяр
  • 3-р байр Ца2в ангийн С.Жамъяанпүрэв
  • Тусгай байр Зч2б ангийн А.Алтанчимэг нар шалгарлаа.

Нийт суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Хэн уран сэтгэж бодох вэ?” /IV/2-IV/5/

  • 1-р байр Ца1а О.Амгалан
  • 2-р байр Зч1б Р.Мягмарсүрэн                                                             
  • 3-р байр ТК1а З.Будханд нар тус тус шалгарлаа.

Нийт багш, ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан “Хэн уран сэтгэж бодох вэ?” уралдаан 

  • 1-р байр Мужааны багш Ч.Ганхүү
  • 2-р байр Механикийн багш Б.Дулмаа
  • 3-р байр Геодизийн багш Б.Бямбацэрэн
  • Тусгай байр Монгол хэлний  багш Х.Нямдулам нар тус тус шалгарлаа.

МБОС-н 2-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулагдсан “БОД, СЭТГЭ, ОРОЛД” багийн тэмцээн /IV/5/

  • 1-р байр Цахилгаан 2а, 2в ангиудын ‘’LOGIC TEAM’’ баг
  • 2-р байр Бетон арматур 2а, Засал чимэглэл 2а ангиудын ‘’Тоочин хүүхдүүд’’ баг 67 оноо
  • 3-р байр Сантехник 2б ангийн Ш.Болормаа багштай ‘’X’’ баг 40 оноо

Математикийн багш Ш.Болормаагийн үзүүлэх хичээлийн тайлан /IV/10/

  • Токарь 1а ангид “Синусын теорем” хичээлээр Барилгын Политехник коллежийн нийт багш нарт зориулан үзүүлэх хичээл заалаа.

 “Математик миний мэргэжилд” илтгэлийн уралдаан /IV/18/

  • 1-р байр Токарь 1а ангийн З.Будханд  “Математик миний мэргэжилд” сэдвээр /Удирдагч багш Ц.Бямбадолгор/
  • 2-р байр Өрөг угсрагч 1а ангийн Б.Мөнхсолонго “Алтан харьцаа” сэдвээр /Удирдагч багш М.Мөнхтулга/
  • 3-р байр Өрөг угсрагч 1а ангийн Б.Хүдэрмөнх “Математик миний амьдралд” сэдвээр /Удирдагч багш М.Мөнхтулга/

Тус аян идэвхитэй оролцсон нийт багш, ажилтан, оюутан суралцагчдадаа баярлалаа …

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x