Select Page

 Жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан билээ.

Тус байгууллагаас 2019 оны энэ өдрийг  “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ. 

    Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4-р сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж, 8 дахь жилдээ сарын аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.   

   Энэхүү сарын аяны хүрээнд манай сургуулийн ХАБЭА-н мэргэшсэн төвөөс ХАБЭА-н талаарх багш, суралцагчдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөөд байна.

Сарын аяны хүрээнд Мэргэжлийн боловсрол олгох сургалт /МБОС/-ын оюутан суралцагчдын дунд ХАБЭА-н хууль дүрэм, журмыг сурталчилах, тэдний мэдлэгийг сорих зорилгоор танин мэдэхүйн АХА тэмцээнийг 2019.04.22-ны өдөр Барилгын политехник коллежийн ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой хамтран зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж Барилгын политехник коллежийн дэд захирал Р.Мөнхжаргал үг хэлж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Оюунбямба, ХАБЭА хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Дайриймаа нар мэндчилгээ дэвшүүллээ.

Тус тэмцээн нь ХАБЭА-н хууль дүрэм, хөдөлмөрийн хууль, үйлдвэрийн осол, хамгаалах хэрэгсэл, галын аюулгүй байдал, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг ололн талт асуултуудаас бүрдсэн байсны зэрэгцээ танин мэдэхүйн хүрээний IQ хөгжүүлэх асуулт, хошин асуулт зэрэг олон талд асуулдууд байсан нь тэмцээнийг сонирхолтой, өрсөлдөөнтэй болголоо.

Энэхүү АХА тэмцээнд МБОС-ын 23 ангийн нийт 68 суралцагч оролцож дүнгээ гаргалаа:

  • I байранд ЗЧ-2б ангийн суралцагч М.Мөнхжин
  • II байранд ЗЧ-1в ангийн суралцагч З.Сугармаа
  • III байранд СТ-1а ангийн суралцагч Ш.Агваанзундуй нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролсон нийт оюутан суралцагчдадаа баяр хүргэе.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА,   ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x