Суралцагчдын эх хэлний боловсрол, хөгжил төлөвшлийг дээшлүүлэх, эх сайхан хэлээрээ уран яруу унших, ой тогтоолт, уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “УРАН ЖИРГЭЭ-2019” уралдааныг Барилгын Политехник Коллежийн нийт оюутан суралцагч нарын дунд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Тус уралдаан нь 2019.04.05ны өдөр зохион явагдлаа. Уралдааныг нээж тус сургуулийн дэд захирал М.Мөнхжаргал үг хэллээ.
Уралдаанд нийтдээ 28 суралцагч оюун ухаанаа сорин оролцсноос:
- 1-р байр Зч1а ангийн Б.Бат-Оргил
- 2-р байр Тка ангийн З.Будханд
- 3-р байр Ба1б ангийн Д.Азжаргал Тусгай байр Зч1а ангийн П.Бат-Эрдэнэ
- Тусгай байр Га2а ангийн Н.Зоригтбаатар
- Тусгай байр Зч2б анги хамт олон шалгарлаа.
Шүүгчээр нийгмийн ажилтан Э.Доржханд, нийгмийн ажилтан М.Мөнхдаваа, номын санч СТА, Г.Ариунаа, хөтлөгчөөр Зч2а ангийн суралцагч Н.Эрдэнэбаяр нар ажиллалаа.
Уралдаанд идэвхтэй оролцсон суралцагчиддаа,оюун ухаанаа уралдуулан шүүсэн шүүгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.