Select Page

Барилгын политехник коллежийн ҮЭХ-оос эрдэнийн хувь хишиг хүртэх 1072ш хувьцааны данс нээх өдөрлөгийг “Гүүдсек ҮЦК” брокер диллерийн компанитай хамтран зохион байгууллаа.
“1072 ш хувьцаа хувиарлагдсан” гэдэг нь Та хувьцааныхаа эзэн нь болсон гэсэн үг биш юм. Та удахгүй олгох ноогдол ашгаа хүртэхийн тулд ХУВЬЦААГАА ӨМЧ БОЛГОН АВАХ хэрэгтэй. Үүний тулд аль нэг брокер диллерийн компанид хандаж данс нээлгэсэн байх шаардлагатай.
ҮЭХ-оос гишүүдийнхээ цаг завийг хэмнэх, үйлчилгээг ажлын байранд нь ойртуулж өгөх үүднээс “Гүүдсек ҮЦК” брокер диллерийн компанийг урьж, 2018.10.11-ны өдөр хувьцааны данс нээх өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр манай нийт гишүүдээс 68 гишүүн шинээр данс нээлгэж, 23 гишүүн зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Данс нээлгэсэн гишүүд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан ёсны сайт руу хандаж, регистрийн дугаараараа өөрийн дансны мэдээллээ шалгаж болох юм байна.

Хандах холбоос: https://net.schcd.mn/registration/

Дараагийн ээлжинд оюутан, суралцагчдад данс нээх өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x