Барилгын политехник коллежийн ҮЭХ-оос гишүүдийнхээ эрүүл мэндийг дэмжин хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор уламжлалт спортын тэмцээн-өдөрлөгийг 2018.09.20 – 22-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа.
Тус өдөрлөгийн үеэр уламжлал ёсоор спортын 4 төрөлт тэмцээн /гар бөмбөг, ширээний теннис, шатар, буухиа тэмцээн/ явагдсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр байр эзлүүллээ.

Тэмцээнд түрүүлсэн Техник технологи, байгалийн ухааны салбар /ТТБУС/-ын хамт олонд түрүүлсэн багийн шагнал дээр нэмж, П.Нарандалайгийн нэрэмжит шагнал олгохоор, баг хамт олны зохион байгуулалт, идэвхи, хувцаслалтаараа бусдыгаа тэргүүлэн оролцсон Барилга, хүмүүнлэгийн ухааны салбар /БХУС/-ын хамт олонд М.Нарангэрэлийн нэрэмжит шагнал олгохоор тус тус тогтлоо.
Дашрамд дурдахад жил бүр уламжлал болгон зохион явагддаг энэхүү спортын тэмцээний тэргүүн байрыг БПК-ын захирал асан П.Нарандалайгийн нэрэмжит шагналаар шагнаж байхаар тогтсон бөгөөд энэ жилээс зохин байгуулалт, оролцооны идэвхийг харгалзан тэргүүлсэн багт ҮЭХ-ны даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан М.Нарангэрэлийн санаачилгаар түүний нэрэмжит шагналаар шагнаж байхаар болсон билээ.
Тэмцээнд идэвхитэй оролцсон, шагнал хүртсэн нийт гишүүддээ баяр хүргэе.
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

Domain for CSE is a specialized area of study, research, or application that groups related concepts, technologies, algorithms, and problem statements.
A React Native Course is an educational program—available as online tutorials, structured bootcamps, or certification tracks.
Corporate ChatGPT Developer Training refers to specialized educational programs, courses, and certifications