ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Туршилтын хугацаанд ажилласан багш, ажилтныг жинхлэх талаар
- Албаны менежер, тэнхим эрхлэгч нарын багш, ажилчдыг үнэлсэн 2023 оны 1-р улирлын үр дүнгийн үнэлгээнд дотоод хяналт хийсэн тайланг хэлэлцэх
- Багш, ажилтан улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журмын төсөл хэлэлцэх
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Туршилтын хугацаанд ажилласан багш, ажилтныг жинхлэх талаар хэлэлцэж, 3 багшийг жинхлэн үндсэн багшаар томилох, 1 ажилтан, 1 багшийн туршилтын хугацааг дахин сунгахаар шийдвэрлэв.
- Багш, ажилтны I улирлын үр дүнгийн үнэлгээнд дотоод хяналт хийсэн тайланг хэлэлцэв.
- Багш, ажилтан улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журмын төсөл хэлэлцэж батлав.