Select Page

Тус сургуулийн удирдах зөвлөлийг Монгол улсын боловсролын сайдын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар А/120 тоот тушаалаар шинээр баталсан.

Шинээр батлагдсан бүрэлдэхүүнд

1. Х.Тамираа Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
2. Д.Мөнхбаатар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
3. Н.Нарансүрэн Барилгын политехник коллежийн ерөнхий нягтлан бодогч
4. П.Ганзориг Барилгын политехник коллежийн бетон арматурын мэргэжлийн багш
5. Ч.Наранбаатар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч
6. А.Бямбасүрэн Гексаэдр клауд ХХК-ийн захирал
7. М.Болдсүх Дабль пирамид ХХК-ийн захирал
8. Н.Амаржаргал Жамо ХХК-ийн захирал
9. Б.Бат-Эрдэнэ Төгсөгч /Өндөр бар ХХК-ийн захирал/

Шинээр томилогдсон удирдах зөвлөл анхны хурлаа 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж
дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

1. Удирдах зөвлөлийн даргаар Х.Тамирааг сонгов
2. Худалдан авах төлөвлөгөө хэлэлцэж батлав
3. Өөрийн орлогын төлөвлөгөө хэлэлцэж батлав
4. Элсэлтийн төлөвлөгөө хэлэлцэж батлав
5. Дотуур байрны үйл ажиллагаатай танилцсан.