ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ. 2026-11-23 ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Барилга, хот аж ахуйн техникум”-ийн төлөөлөгчид О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежид зочилж, сургалтын орчин, лаборатори, дадлагын баазтай танилцлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд: – Матвеева Анна Ивановна Сургалтын арга зүйч; – Хардаев Алексей Николаевич Мэдээллийн технологийн багш нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын үеэр хоёр байгууллагын сургалтын хөтөлбөр, цахим сургалт, программ хангамжийн хэрэглээ, багш, суралцагчдын туршлага солилцоо болон хамтарсан дадлага сургалтыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, багш, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна. Олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцан хамтдаа хөгжье! Боловсролын яам Боловсролын ерөнхий газар Барилгын политехник коллеж нийгмийн түншлэл Барилгын политехник коллеж – 70 жил Барилгын хөгжлийн төв Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Амарзаяа Тогоосүрэн Админ2← Багш, ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол-Японы эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. 0 0 votes Article Rating Label {} [+] Нэр Таны нэр И-мэйл хаяг Та өөрийн и-мэйл хаягаа оруулна уу. Таны энэ хаяг руу сэтгэгдлийн талаар мэдээлэл илгээх боломжтой Label {} [+] Нэр Таны нэр И-мэйл хаяг Та өөрийн и-мэйл хаягаа оруулна уу. Таны энэ хаяг руу сэтгэгдлийн талаар мэдээлэл илгээх боломжтой 0 Comments Inline Feedbacks View all comments