Баянгол дүүргийн төгсөх ангийн суралцагчдын дунд 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 21, нийт 33 багийн тамирчид өрсөлдлөө.
Тус тэмцээн УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт оролцож буй баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье! 
Тэмцээнд М.Батцэцэг багштай Барилгын политехник коллежийн баг тамирчид амжилттай оролцож, сургуулиа төлөөлөн ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо.




