2019 оны 4 сарын 10-ны өдөр суралцагчдын онолын хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг шалгах, багаар хамтран ажиллах, бүтээлч үйл ажиллагааг дэмжих тэдний дунд шинжлэх ухааны ач холбогдолыг сурталчлан таниулах үүднээс “Хувилахуйн ухаан” тэмцээнийг зохион байгуулж өндөрлөлөө.
Энэ тэмцээний хүрээнд дараах даалгаваруудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Гэрийн даалгавар /Хими- бидний амьдрал сэдэвт ханын сонин, биологийн хичээлээр биет үзүүлэн хийх/
- Багийн мэндчилгээ
- Химийн хичээлээр асуулт даалгавар ажиллах
- Биологийн хичээлээр нэр томъёо тайлбарлах
- Буухиа тэмцээн
- Хэн сайн бодлого бодох вэ? гэсэн төрлүүдээр дүнгээ гаргалаа.
Тэмцээнд оролцсон багуудаас дараах ангиуд шалгарлаа.
- Засал чимэглэл мэргэжлийн “Биохими” баг тэргүүн байранд шалгарч алтан медаль, өргөмжлөл
- Цахилгааны мэргэжлийн “H2O” баг дэд байранд шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл
- Бетон арматур мэргэжлийн “O2 “баг гутгаар байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөл
Барилга-Нийгмийн ухааны салбар
Хими-биологийн багш нар