Барилгын Политехник коллежийн захирал Г.Нямдулам, Техник Технологийн Дээд Сургуулийн захирал Б.Ганбат, Барилгын Политехник коллежийн сургалтын менежер Б.Буянтогтох, Техник Технологийн Дээд Сургуулийн Сургалтын менежер Ц.Баярмаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээнд: Сургалтад бүтээмж, инновацийг нэвтрүүлэх, багшийг хөгжүүлэх, суралцагчийг дэвшин сургах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэх ба багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутныг хөгжүүлэх, дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүй,шинэ технологи нэвтрүүлэх, онол практикийн бага хурал, уралдаан тэмцээн, сургалт семинар, тухайн мэргэжлийн чиглэлээр багш, оюутан суралцагчдыг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах зэрэг олон талт ажлын хөтөлбөр төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах юм байна.