Барилгын Политехник коллежийн захирал Г.Нямдулам, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн захирал Д.Алимаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээнд: Гэрээ байгуулагч хоёр тал харилцан сургалт арга зүйн хамтын ажиллагааг зохион байгуулах, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэхэд гол чиглэгдэх ба мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалт арга зүйн чиглэлд бүх талаар хамтран ажиллах, боломжит мэргэжлийн чиглэлүүдээр кредит тогтолцооны давуу талд тулгуурлан богино хугацаанд, дэвшүүлэн сургаж бакалаврын зэрэг олгох нөхцөлийг бүрдүүлэх, япон улсад ажилд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах, эрдмийн зэрэг олгох сургалтад хөнгөлөлттэй сургах зэрэг олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм байна.