НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Барилгын Политехник коллежийн удирдлага, хамт олон 2018.09.27-ны өдөр “Алтан үеийн ахмад буурлууд”аа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Барилгын Политехник коллежийн захирал Г.Нямдулам ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд барилгын мэргэжлийн сургуулийн хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.
Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.