Барилгын политехник коллежийн захирал Т.Амарзаяа Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Г.Гантулгатай уулзан хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулснаар:
Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах
Мэргэжлийн багшийг чадавхжуулах
Сургалт, өдөрлөг хамтран зохион байгуулах
“Алтан газов” сантехникийн засварчдын ажил мэргэжлийн улсын уралдаан зохион байгуулах
Суралцагчдын мэргэжлийн ур чадварын уралдаан хамтран зохион байгуулах зэрэг олон ажлуудыг тус тус хийх юм.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖИН БЭХЖИХ БОЛТУГАЙ