Барилгын политехник коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургуулийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 09 сарын 17-ны өдөр “Дотоод хэргийн их сургууль”-ийн биеийн тамирын талбайд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд МБОС-ын 1-р ангийн 18 бүлгийн 576 суралцагчид хурд хүч, авхаалж самбаа, тэвчээр хатуужлаа сорин 6 төрөлд өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Гүйлтийн 100 м төрөлд:
1-р байр Э.Бямбасүрэн багштай Өу1А ангийн суралцагч А.Сайнбаяр
2-р байр Б.Номин багштай Ст1Б ангийн суралцагч Б.Жавхлантөгс
3-р байр Ц.Лхагвадорж багштай Аз1А ангийн суралцагч Б.Батмөнх
Гүйлтийн 400 м төрөлд:
1-р байр Ч.Ганхүү багштай Му1Б ангийн суралцагч Б.Амарбаясгалан
2-р байр Б.Номин багштай Ст1Б ангийн суралцагч Э.Мөнх-Эрдэнэ
3-р байр Б.Басхүү багштай Тк1А ангийн суралцагч М.Мөнхтөгөлдөр
Гүйлтийн 800 м төрөлд:
1-р байр Х.Сүнжидмаа багштай Ба1А ангийн суралцагч Б.Тэмүүжин
2-р байр Ш.Ариунбаяр багштай Му1А ангийн суралцагч Б.Чинбаяр
3-р байр Э.Бямбасүрэн багштай Өу1А ангийн суралцагч Б.Бат-Ирээдүй
Буухиа гүйлт /4*100м/ төрөлд:
1-р байр Ц.Доржбалдан багштай Га1А ангийн баг тамирчид
2-р байр Б.Басхүү багштай Тк1А ангийн баг тамирчид
3-р байр А.Уянга багштай Га1Б ангийн баг тамирчид
Байрнаас уртад харайх төрөлд: /Эрэгтэй/
1-р байр Л.Ганчимэг багштай Ст 1А ангийн суралцагч Ш.Тэмүүжин
2-р байр Х.Отгонтуяа багштай Ца1Б ангийн суралцагч Төрболд
3-р байр З.Батцэцэг багштай Зч1А ангийн суралцагч Б.Ганбат
Байрнаас уртад харайх төрөлд: /Эмэгтэй/
1-р байр Х.Сүнжидмаа багштай Ба1А ангийн суралцагч Анударь
2-р байр З.Батцэцэг багштай Зч1А ангийн суралцагч Я.Энхриймаа
3-р байр Ш.Бэхбат багштай Аг1А ангийн суралцагч У.Булгантамир
Олс таталтын төрөлд:
1-р байр Ш.Ариунбаяр багштай Му1А ангийн баг тамирчид
2-р байр Ц.Лхагвадорж багштай Аз1А ангийн баг тамирчид
3-р байр А.Уянга багштай Га1Б ангийн баг тамирчид
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байрт 39 оноогоор Э.Бямбасүрэн багштай Өу1А ангийн хамт олон Цомын эзэн
2-р байрт 34 оноогоор Б.Номин багштай Ст1Б ангийн хамт олон
3-р байрт 32 оноогоор Л.Ганчимэг багштай Ст1А ангийн хамт олон тус тус шалгарлаа
Тэмцээнд оролцсон нийт суралцагчдадаа өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, спортоор хичээллэхийг уриалж байна.