Select Page

Монголын зохиолчдын шилдэг зохиол, бүтээлийг суралцагчдад сурталчлан таниулах, яруу эгшиглэнт эх хэлнийхээ гайхамшигт сайхныг түгээн дэлгэрүүлэх, урлаг, уран сайхан, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, шинэ авьяастныг тодруулах зорилгоор БПК-ийн БХУТ-ээс ТБОС, МБОС-ын 1, 2-р ангийн суралцагчдын дунд “УРАН ЖИРГЭЭ-2025” уран уншлагын уралдааныг зохион байгууллаа.

​Уралдаанд нийт 9 суралцагч оролцсон бөгөөд шилдэг уншигчдыг шалгаруулж, урамшуулав. Үүнд:

1-р байр Өу2а анги Б.Нарансолонго ​М.Эрдэнэбат “Зүүдэлсэнгүй явлаа”
2-р байр Ба2б анги Т.Баяржавхлан Д.Отгонбат​ “Энэ миний хөдөө” шүлэг
3-р байр БТех1б анги С.Жаргалбаяр ​Х.Лхамжав “Нутаг хэзээ буцах вэ”
Тусгай байр Зч1б анги Ц.Хулан “Аавдаа” тус тус шалгарлаа.

Уралдааны шүүгчээр ХҮА Ц.Буяндэлгэр, ХБУТ-ийн эрхлэгч Б.Чимгээ, Барилгын засал чимэглэлийн багш О.Тунгалаг нар ажиллаа

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x