Select Page

Барилгын политехник коллежийн МБОС-ын I ангийн суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД” суралцагчдыг улсын шалгалтад бэлтгэх идэвх оролцоог нэмэгдүүлэх, математикийн хичээлд илүү дур сонирхолтой болгох, оюуны чадавх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготойгоор 2025 оны 04 сарын 03-ны өдөр явагдаж өндөрлөлөө.

Олимпиадад МБОС-ын I ангийн суралцагчдаас 40 суралцагч оролцож, хичээлийн агуулгад тусгагдсан болон сэтгэхүйн хурд хүч, чансааг сорьсон бодлогуудыг агуулсан даалгаврын 60 минутын хугацаанд гүйцэтгэлээ.

Олимпиадын нийлбэр дүнгээр:

1-р байр Гагнуурчин 1б ангийн суралцагч Ч.Эрдэнэбат
2-р байр Барилгын сантехникч 1а ангийн суралцагч О.Дэчиндаржаа
3-р байр Барилгун өрөг угсрагч 1б ангийн суралцагч Т.Энх-Амгалан
Тусгай байр Барилгун өрөг угсрагч 1а ангийн суралцагч Т.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Нийт тэмцээнд оролцсон суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x