#Барилгын_политехник_коллежийн Герман хэлний сонгоны ангийн 3 суралцагч герман хэлний дипломын ДСД 1 ярианы шалгалтад тэнцлээ.
2025 оны 03 сарын 27-ны өдөр Барилгын материалын үйлдвэрлэлийн техникч 2а ангийн суралцагч Б.Наранбаатар “МИНИЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОЛ БА ДАДЛАГА”
Барилгын цахилгаанчин 3 ангийн төгсөгч Б.Ган-Эрдэнэ “МИНИЙ ХОББИ”
Гагнуурчин 3 ангийн төгсөгч Л.Энхманлай “МИНИЙ ДУРТАЙ ХӨГЖМИЙН ХАМТЛАГ” сэдвээр илтгэл тавин герман хэлний В1 түвшний шалгалтад өндөр оноотойгоор тэнцлээ.
Мөн 2025 оны 03 сарын 16-ны өдөр дээрх суралцагчид ДСД 1 бичгийн /сонсох, унших, бичих/ шалгалтад орсон бөгөөд суралцагчдын материалыг ХБНГУ-ын ЦФА байгууллагын төвд засагдаж 2025 оны 06 сард суралцагчид маань хариугаа авна.
ДСД 1 диплом авснаар суралцагчид маань ХБНГУ-д суралцах шалгуурт тэнцэж байгаа юм.
Герман хэлийг сонгон суралцдаг суралцагч та нартаа цаашдын сурах их үйлсэд амжилт хүсье.



Just stumbled upon luckygame102. Pretty straightforward. If you need something to kill time, it fits the bill. Give it a try here: luckygame102.