Барилгын политехник коллежийн аварга шалгаруулах “ҮНДЭСНИЙ БӨХ”-ийн тэмцээн МБОС-ын I, II, ТБОС-ын I ангийн суралцагчдын дунд 2025 оны 03 сарын14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 64 бөх барилдсанаас
Түрүүлсэн Метал боловсруулах машины оператор /токарь, фрезер/ 2а ангийн суралцагч Д.БАТБАЯР
Үзүүрлэсэн Бетон арматурчин 2б ангийн суралцагч М.ЛХАГВАСҮРЭН
Шөвгөрсөн Барилгын сантехникч 2а ангийн суралцагч Б.МӨНГӨНМОРЬ
Шөвгөрсөн Цахилгаан техникч 1б ангийн суралцагч Т.ЦОГТСАЙХАН
Уран барилдааны шагналыг Бетон арматурчин 2б ангийн суралцагч Ж.НАРАНЦАЦРАЛТ нар тус тус шалгарлаа.
Нийт бөхийн барилдаанд идэвхтэй оролцож уран барилдаан үзүүлсэн суралцагч та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай.
Мохошгүй зоригт, тэнгэрлэг заяат
Монголын босоо цагаан хийморь
Тэнгэр эцэг, газар эхийн хишигтэн
Төгөлдөр хүчи Монгол бөхчүүд ээ
Мянга мянганаар түмнээ баясгасан
Зуун зуунаар түүхээ дархалсан
Монгол бөхийн алдар батартугай.