2024 оны 12 сарын 25-ны өдөр бол европ түмний зул сарын баярын өдөр бөгөөд бүх нийтээрээ амарч гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн чухал баяр нь юм. Барилгын политехник коллежийн герман хэл сонгон суралцагчид энэхүү баярыг 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж европ дахины баяр, ёслолын соёлтой танилцлаа.
Зул сарын баяр нь Есүс Христийн мэндэлсэн өдөр бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр тул зөвхөн европын орнууд төдийгүй бусад орнууд, хүн төрөлхтөн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр юм. Баярын үеэр суралцагчид багш нарын бэлтгэсэн зул сарын халуун ундаа буюу германы үндэсний “HEIßER KINDERPUNSCH”-ийг амтлан, баярын зууш идэнгээ хөгжөөнт тоглоом тоглож, 1, 2-р ангийн суралцагчид хоорондоо герман хэлээр танилцан, хөгжилтэй яриа өрнүүлж цагийг зугаатай өнгөрүүллээ.

Тухайн өдөр МБОС-ын 1-р ангийн суралцагчдын дунд “ГЕРМАН ОРНЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” танин мэдэхүйн АХА тэмцээн, сонгоны ангийн суралцагчдын дунд 11 үгэнд багтаан “ЗУЛ САР”-ын тухай шүлэг зохиох тэмцээнийг тус тус зохион байгуулсан.
АХА тэмцээнд Барилгын цахилгаанчин 1а ангийн суралцагч Б.Баяр түрүүлж, “ЗУЛ САР”-ын шүлэг зохиох тэмцээнд Металл, боловсруулах машины оператор /токарь, фрезер/2а ангийн суралцагч Д.Пүрэвбаатар шалгарсан.



Шилдэг шүлгийг толилуулбал: Weihnachten Das Geshenk Die Geshenke austaushen Unsere Lieblingsgeshenke Die Geschenke begeistern uns Fröhliche Weihnachten Зул сар Бэлэг Бэлэг солилцох Бидний дуртай бэлэг Бэлгүүд биднийг гайхшируулдаг Зул сарын мэнд хүргэе.
Баярын төгсгөлд герман хэлний сонгоны 1а,1б ангиудын хооронд герман “ТҮРГЭН ХЭЛЛЭГ”-ийн тэмцээн зохион байгуулж Гагнуурчин 1б ангийн суралцагч С.Одбаяр цэвэр, тод дуудлагатай сурагчаар шалгарлаа. Баярын хамгийн сэтгэл догдлуулсан мөч бол суралцагчид бэлдэж ирсэн бэлгээ солилцон чин сэтгэл, баяр хөөрийн мэдрэмжээ хуваалцсан нь байлаа.

Герман хэл сонгон суралцагч бүх шавь нартаа хэл, соёлын өндөр боловсрол эзэмшин герман оронд олон олон зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ерөөл дэвшүүлье.

This is my new favorite spot for some weekend fun. The odds are fair and the atmosphere is great. Love bdbet5777!
The game selection is massive and there is always something new to try. I really appreciate the fair play system here. Go for idggplay88 if you love variety.
The customer support is actually helpful and fast. It is rare to find a site that cares this much about its players. Love phjljl8
[8546]888 sport Login – Slot Online Deposit TnG & Casino Dipercayai,Akses 888 sport login dengan mudah. Muat turun 888 sport app apk untuk main slot online deposit tng dan baccarat online. Daftar sekarang di casino dipercayai. visit: 888 sport