Select Page

Хамтын ажиллагааны хүрээнд Гексаэдр клауд ХХК- ний Хүний нөөцийн менежер Э.Ариунтуяа 2024.05.28-ны өдөр Цахилгааны техникчийн ангийн төгсөгчидтэй уулзан компанийхаа сул ажлын байрны танилцуулга хийж анкет бөглүүлсэн бол 06.06-ны өдөр Цахилгааны мэргэжлийн багш нар, Цахилгааны техникчээр төгсөж байгаа төгсөгчдөд хамтран ажиллахыг санал болгож ажлын урилга гардууллаа.

Гексаэдр клауд ХХК- тай түншлэлийн хүрээнд 20 жил үйлдвэрлэлийн дадлага хамтран зохион байгуулах, сургалтын орчин сайжруулах, сургалтын хөтөлбөрт санал өгөх зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж байна. Захирал А.Бямбасүрэн нь сургуулийн удирдах зөвлөлд ажилладаг.

Гексаэдр клауд ХХК- ний хамт олонд үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Ажлын амжилт хүсье

0 0 votes
Article Rating
1
0
Would love your thoughts, please comment.x