#Барилгын_политехник_коллежийн МБОС-ын 1-р ангийн суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД”-ыг амжилттай зохион явууллаа.
Олимпиадыг суралцагчдыг математикийн хичээлд илүү дур сонирхолтой болгох, оюуны чадавх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохин байгуулсан ба нийт 48 суралцагч сэтгэхүйн хурд хүч чансаагаа сорин оролцлоо.
Онооны нийлбэр дүнгээр:
1-р байр Барилгын цахилгаанчин-1б ангийн суралцагч Ж.Төгс-Эрдэнэ
2-р байр Барилгын цахилгаанчин-1а ангийн суралцагч Б.Мөнхжин
3-р байр Халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин-1а ангийн суралцагч Б.Батбуянт
Тусгай байр Барилгын цахилгаанчин-1б ангийн суралцагч Л.Жамъянсэнгэ нар тус тус шалгарлаа.
Нийт тэмцээнд оролцсон суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
Байгалийн ухааны тэнхим