2023-2024 оны хичээлийн жилийн “Шилдэг арга зүйтэй багш” шалгаруулах уралдаан 2024 оны 03 сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус уралдаан 2 үе шаттай явагдсан ба тэнхим бүрээс шалгарсан нийт 10 багш сүүлийн шалгаруулалтад оролцож дүнгээ гаргалаа.
Багшийн ур чадварыг хөгжүүлэх, дэмжих, суралцагчдыг хөгжүүлж төлөвшүүлэх сайн хичээлийн туршлага солилцох, суралцах болон сургалтын шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэх зорилгоор явагдсан уралдаанд багш Ц.Эрдэнэчимэг, Д.Балжинням, Б.Отгонгэрэл, Х.Отгонтуяа, Б.Дулмаа, О.Тунгалаг, Ү.Дөлгөөн, Д.Намхайдорж, О.Буянхишиг, Н.Ирэхзаяа нар амжилттай оролцлоо.
Уралдааны дүнгээр:
1-р байр Нийгмийн ухааны багш Ү.Дөлгөөн
2-р байр Математикийн багш Ц.Эрдэнэчимэг
3-р байр Биологийн багш О.Буянхишиг
Уралдаанд амжилттай оролцсон нийт багш, суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Шүүгчээр уригдан ажилласан МУИС-ын Боловсрол судлалын докторант Б.Энхжаргал танд талархал илэрхийлье.
СУРГАЛТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ