Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс, 16-р хорооны хэсгийн байцаагч нартай хамтран нийгмийн хэв журам сахиулах, сургуулийн орчинд гарч болох гэмт хэрэг, зөрчзөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БПК-ийн “Оюутан цагдаа” аяныг зохион байгуулж ажиллалаа.
Уг аяны хүрээнд БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Дэлгэрсүрэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн газрын чиглэлийн ахлах байцаагч, цагаагийн дэд хурандаа Ж.Чулуунбаяр нар ТБОС-ын 8 ангийн 75 суралцагчдад сургуулийн орчинд эргүүл хийх зааварчилгаа өгч, эрх зүйн мэдлэг олгон яриа таниулга хийлээ.