Select Page

Монгол улс дахь ХБНГУлсын Хилийн чанад дахь ЕБС-уудын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч, зөвлөх багш Моника Эггэр манай сургууль дээр 2021 оны 10-р сарын 21-ны өдөр ирж ажиллаа. Барилгын Политехник Коллеж нь 2017 оноос хойш одоог хүртэл герман хэлний ДСД I ПРО хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тухайн хөтөлбөрийн хүрээнд сургуулийн суралцагчдад герман хэлийг үнэ төлбөргүй сурах боломж олгодог бөгөөд цаашлаад ХБНГУлсад мэргэжлийн боловсролын чиглэлээр суралцах үүд хаалга нээгдэж буй нь давуу талтай юм.

Тус өдөрлөгөөр герман хэл судалдаг болон судлахаар сонирхож буй нийт 65 суралцагчдад герман хэлний “ДСД I ПРО” шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч герман хэл сурахын ач холбогдол, давуу талуудын талаар нээлттэй харилцан ярилцлаа. Уулзалтын үеэр герман хэлний дипломын шалгалт амжилттай өгсөн сурагчдын төлөөлөлд Герман хэлний “ДСД I ПРО” дипломыг гардуулан өгсөн бөгөөд тэд герман хэл сурсан туршлагаасаа одоо суралцаж буй суралцагчидтай хуваалцаж үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.  

Суралцагчдын идэвхийг сайжруулахын тулд манай сургуулийн герман хэлний сургалтад хамрагдаж, герман хэлний дипломын шалгалтаа амжилттай өгч, одоо ХБНГУлсад амьдарч, суралцаж буй төгсөгчдийн туршлагаас бичлэг хэлбэрээр хуваалцсаныг танилцуулж үзүүлсэн.

Тухайн өдөрлөгийн үеэр герман хэл сурах сонирхолтой суралцагчдыг  бүртгэж 2022 оны 1-р сард нэмэлт элсэлтээр анги бүрдүүлэн хичээллүүлэхээр шийдвэрлэлээ. 

0 0 votes
Article Rating
1
0
Would love your thoughts, please comment.x