ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Хувийн өргөдөл хэлэлцэх
- Шагнаж урамшуулах багш, суралцагчдын талаар хэлэлцэх
- Хүүхэд хамгааллын бодлогын шинэчлэн найруулсан төсөл хэлэлцэх
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Монгол хэл, уран зохиолын багшийн Өвөрмонголын өөртөө засах улсын нийслэл Хөх хотноо болж буй “Боловсролын анги” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг дэмжин 10 хоногийн цалинтай чөлөө олгов.
- Хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг ханган нэг багшийн ажлын цагийг 30 хувиар богиносгон ажиллуулахаар шийдвэрлэв.
- “Монгол ур чадвар 2023” улсын уралдааны I, II шатанд өрөг угсралт, сантехник, CNC токарь мэргэжлийн төрлүүдээр шагналт байранд шалгарсан багш, суралцагчдыг шагнаж урамшуулахаар шийдвэрлэв.
- Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Хүүхэд хамгааллын бодлого”-д нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хэлэлцэж батлав.