Select Page
Монгол Улс тунхагласны 102 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан үндэсний өв соёл, уламжлалт хувцас, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн хүрээнд:
* Монгол үндэсний дээл хувцсаараа гоёсон суралцагчид, багш, ажилтнуудын угталт;
* Монголын түүх, соёлын талаарх танин мэдэхүйн хичээл;
* Бүх нийтийн АХА тэмцээн;
* Суралцагчдын иргэний тангараг өргөх ёслол;
* Чөлөөт цаг, дурсгалын зураг авалт зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь үндэсний өв соёлоо танин мэдэх, уламжлалт ёс заншлаа хүндэтгэх, монгол хүн гэдгээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Монгол дээлээрээ гоёцгооё, Монгол өв соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлье! 🇲🇳
 
 
 
 
 
0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x