
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилгаар Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Хүүхдийн чуулганыг “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ!” уриан дор 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай зохион байгуулж, Засал чимэглэлийн 1а ангийн У.Хүслэнбаяр, С.Батбаяр, Ц.Төгсбилэг нар хамрагдлаа.

Тус чуулганыг Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн Зөн Баянгол орон нутгийн хөтөлбөр, дүүргийн Хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд дүүргийн төрийн өмчийн 22, төрийн бус өмчийн 19 ерөнхий боловсролын сургуулийн 15,000 гаруй сурагчийн төлөөлөл болсон 300 гаруй хүүхэд оролцлоо.

Хүүхдийн чуулганд:
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн П.Өлзийнаран, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ган-Эрдэнэ;
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хүүхдийн дуу хоолойг сонсож, санал санаачилгыг нь дэмжин, хүүхэд бүрийн төлөө хамтдаа ажиллая!