Select Page
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас санаачлан хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр Карьер хөгжлийн төвөө нээлээ. 👏
💡Карьер хөгжлийн төв нь суралцагч, төгсөгч, залуучуудад ажил мэргэжлээ зөв сонгох, өөрийн сонирхол, ур чадвар, боломжоо танин мэдэх, цаашдын карьерын зорилгоо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
🤝 Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвар эзэмших, ажилд орох бэлтгэлээ хангах, хөдөлмөрийн харилцаанд амжилттай оролцох, тогтвортой ажлын байранд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.
📌 Нээлтийн үйл ажиллагаанд:
🔹 Боловсролын ерөнхий газрын Дээд, МбТБСГ-ын мэргэжилтэн Д.Сарангэрэл;
🔹 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан;
🔹 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмангай;
🔹 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Алтансувд;
🔹 Хан-Уул, Сүхбаатар дүүргийн “Job Center” төв болон хөдөлмөрийн хувийн биржүүдийн төлөөлөл;
🔹 “Хөгжлийн шийдэл” ТББ-ын Энтерпренершип, хүртээмжийг дэмжих төвийн менежер Г.Болорцэцэг;
🔹 Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Мягмаренчин, мөн багш, суралцагчдын төлөөлөл оролцлоо. 🤝👏
🌟 Карьер хөгжлийн төв нээгдсэнээр суралцагч, төгсөгчдийн ажил мэргэжлийн сонголт, карьер төлөвлөлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадварыг хөгжүүлэх, ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x