2025 оны 10 сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий газар, Кембрижийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагдаж буй “СУРАХ БИЧГИЙН ЭХ ЗОХИОХ, ТӨСЛИЙН МЕНЕЖЕР, ЭКСПЕРТИЙН БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” сургалт эхний өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад манай сургуулиас “Төслийн менежер” (Project managers) чиглэлээр Сургалтын арга зүйч Э.Нармандах, “Сурах бичгийн эх зохиогч” (Authors) чиглэлээр математикийн багш Ш.Болормаа, “Эксперт” (Experts/Editors) чиглэлээр англи хэлний багш Б.Цэнд-Аюуш нар хамрагдаж байна.