МАНАЙ СУРГАЛТ
Барилгын политехник коллеж нь мэргэжил олгох хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн сургалтуудыг явуулдаг:
- Мэргэжлийн боловсрол олгох сургалт
- Техникийн боловсрол олгох сургалт
- Мэргэжлийн богино хугацааны сургалт
Үүнээс гадна суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, гадаадын улс орнуудын өндөр техник технологитой танилцах, тэндээс суралцахад нь тус дэм болох зорилгоор гадаад хэлний сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг. Үүнд:
- Герман хэлний В1 түвшний сертификат олгох сургалт
- Солонгос хэлний сургалт
- Япон хэлний сургалт
Манай сургуулийн мэргэжил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэшүүлэх”, “дадлага” гэсэн бүтэцтэй байна.
Манай мэргэжлийн хөтөлбөрийг дээрх сургалтын төлөвлөгөөний дагуу судлаж дүүргэснээр Та сонгосон мэргэжлээрээ мэргэшсэн, дадлагжсан мэргэжилтэй ажилтан болохын зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөнө.
Энэ чиглэлээр суралцагчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж мэргэшсэн, дадлагжсан III-IV зэрэгтэй мэргэжилтэй ажилчин бэлтгэхийн зэрэгцээ бүрэн дунд боловсролыг эзэмшүүлдэг.
- Барилгын 10 мэргэжлээр элсүүлэн суралцуулна
- Элсэгчдэд тавигдах шаардлага: Суурь боловсролтой байх
- Суралцах хугацаа: 2.5 жил
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
/100 хувь төрөөс санхүүжинэ/
БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН
БАРИЛГЫН ӨРӨГ УГСРАГЧ
БЕТОН АРМАТУРЧИН / Индекс 073208 – 3 жил
Барилгын зураг төслийн дагуу төмөр бетон бүтээцийг арматурчлах, хэв хашмал угсрах салгах, бетон зуурмаг цутгах, бэхжүүлэх, арчлах, бетон хийц эдлэлийг засварлан шинэчлэх технологи ажиллагааг хийж гүйцэтгэхдээ зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж БНбаД-ийг баримтлан ажиллана.
ХӨТӨЛБӨРИИЙН ЗОРИЛГО
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогч болон ажилтанд тавигдах нийтлэг шаардлагад нийцсэн, мэргэжлийн стандартыг хангахуйц, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай, ёс зүйтэй хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ
- Арматур, бетон, хэв хашмал, төмөр бетон ажил гүйцэтгэх, арматур хийц эдлэл угсрах, бетон хийц эдлэл цутгах, бетоныг сэргээн засварлах, ажилбаруудыг стандарт норм дүрмийг баримтлан бие даан хийж гүйцэтгэх чадамжийг эзэмшүүлэх
- Мэргэжлийн ур чадвар ба харилцааны ёс зүйтэй, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, бусдад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай, асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх болно.
ШАТЛАН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР
- Барилга угсралтын техникч
- Иргэний барилгын техникч
- Барилгын материалын үйлдвэрийн техник, технологич
АЖЛЫН БАЙР
Барилга угсралт
Барилгын материал үйлдвэрлэл
Зам гүүр
Газар доорхи барилга байгууламж
БАРИЛГЫН МУЖААН
БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН
БАРИЛГЫН САНТЕХНИКЧ
ХАЛААЛТ, АГААРЖУУЛАЛТ ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЗАСВАРЧИН
ГАГНУУРЧИН
МЕТАЛ БОЛОВСРУУЛАХ МАШИНЫ ОПЕРАТОР / ТОКАРЬ, ФРЕЗЕР /
АВТО МАШИНЫ ЗАСВАРЧИН
БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
Мэргэжлийн хөтөлбөрүүд :
- Мэргэжлийн боловсрол
- Техникийн боловсрол
- Мэргэжлийн богино хугацааны сургалт
- Гадаад хэлний сургалт
Дүрэм журам :
- Суралцагчийн үйлдвэрлэлийн дадлага хийх журам
Сургалтын менежер :
Б.Буянтогтох
buyantogtokh@cc.edu.mn
7000-1071, 9590-1071
Сургалтын арга зүйч :
Д.Баярцэцэг
bayartsetseg@cc.edu.mn
7000-1071, 9590-1071
Н.Саранхүү
sarankhuu@cc.edu.mn
7000-1071, 9590-1071
Б.Ууганбилэг
uuganbileg@cc.edu.mn
7000-1071, 9590-1071
Төлбөр :
- Мэргэжлийн боловсрол : Төлбөргүй
- Оюутны байр : Төлбөргүй
- Техникийн боловсрол : 520.000 ₮
Тэтгэлэг :
- Сар бүр : 200.000 ₮ тэтгэлэг олгоно
холбоосууд
Холбоо барих
Барилгын политехник коллеж
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун дөрвөн зам, хичээлийн төв байр.
70001071, 9590-1071
cpc@cc.edu.mn
Бидэнтэй нэгдээрэй