Select Page

Онлайн мэдээллийн сангууд

Annual reviews

Био-анагаах, амьдрах ухаан, байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбаруудын бүтээлүүдэд жил бүр бүхий л талаас нь нэр хүндтэй эрдэмтэд өндөр түвшиний дүгнэлтийг оюутан, судлаач нарт зориулан хийдэг.

Liverpool University Press

Liverpool University Press (LUP) нь 1899 онд байгуулагдсан Их Британи улсын түүхэнд хамгийн эртний гурав дахь их сургуулийн хэвлэлийн газар. Тус хэвлэлийн газар нь салбарын нэр хүндтэй шагнал бүхий хурдацтай хөгжиж байгаа бөгөөд жил бүр 75 ном, 25 эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг уран зохиол, орчин үеийн хэл, түүх, визуал соёл үндсэн салбаруудаар гаргадаг.

Sage Journals

Дэлхийн нэр хүнд бүхий 400 гаруй мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран шинжлэх ухааны бүхий салбарын 900 орчим мэргэжлийн сэтгүүлүүд бүхий Шинжлэх ухаан, Технологи болон Анагаахын салбарын тэргүүлэх хэвлэн нийтлэгч. 2014 оны JCR–Journal Citation Reports–д Sage-ийн нийт сэтгүүлийн 60% багтан орсон байдаг.

Mongolia Journals Online

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, олон улсын INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад хэвлэгдэн гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих онлайн систем бөгөөд Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.

OPENDOAR - DIRECTORY OF OPEN ACCESS REPOSITORIES

OpenDOAR нь олон улсын судалгааны болон их дээд сургуулиудын нээлттэй мэдээллийн архив (героsitory)-ын 3500 гаруй төрөлжсөн мэдээллийн сангуудаас хэрэглэгчид үнэ төлбөргүйгээр судалгаа болон сургалтанд хэрэгцээтэй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, статистик, програм хангамж, патент зэрэг бүхий л төрлийн мэдээллийг хайж, өөрсдийн хэрэгцээнд ашиглах боломжтой.

DOAJ - THE DIRECTORY OF OPEN ACCESS JOURNALS

DOAJ нь нээлттэй мэдээлэл бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг шинжлэх ухааны салбаруудаар болон бусад төрлөөр индекслэгдсэн үнэ төлбөргүйгээр үзэж болох систем.

Тус системд 123 орны 11,067 орчим сэтгүүлүүдээс 3 сая эрдэм шинжилгээний өгүүлэл үзэх боломжтой. 

AGORA - Онлайн судалгааны сан

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ санаачлагаар ХАА, Биологи, Биотехнологи, Хүнс, Ургамал, Ботаник гэх мэт салбартай холбоотой нэр хүнд бүхий хэвлэгдэн гарч буй 5900 гаруй сэтгүүлүүд, 21000 ном үзэх боломжтой. Тус хөтөлбөрийн тусламжтайгаар бодлого боловсруулагч, судлаачид, техникийн ажилтнууд болон оюутнууд судалгаа, шинжилгээний мэдээллүүдийг, цаг үеэс хоцрохгүйгээр ашиглах боломжтой.

DOAB - Directory of Open Access books

DOAB нь нээлттэй мэдээлэл лицензийн хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний номуудыг хайх боломжтой систем бөгөөд одоогоор 169 хэвлэн нийтлэгчдийн 5955 номнууд индэкслэгдэж бүрэн эхээр үзэх боломжтой вэб холбоосууд хийгдсэн байгаа.

Африк, Ази, Карибын тэнгис, Төв Америк, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали зэрэг дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хэрэглэгчид ашиглах боломжтой.

PNAS - The proceedings of the National Academy of Sciences of the United States of America

Долоо хоног тутмын өндөр импакттай цөөхөн сэтгүүлийн нэг. Монгол улсын аль ч газраас үнэгүй нэвтрэх, ашиглах боломжтой.